Аргат өвгөн
Огноо 2012-12-27 at 11:25 UnknownУрьд нэг хаан нэгэн өргөмөл хүүтэй, нэг өөрийн хүүтэй юм байжээ. Хааны хүү, тэр өргөмөл хүүг “Далайгаас загас авчирч өг” гэж явуулжээ. Нэг загас далайгаас барьж автал далайн зах дээр нэг муу хар гэр байж гэнэ. Тэгээд загасныхаа махыг болгож хаан хүүд аваачиж өгөх юм болж, тэр гэрт орж загасныхаа махыг галд нь болгоод сууж байтал тэр айлд нэг сайхан хүүхэн байсанд түүнийг харсаар суутал загасны нь мах түлэгдчихжээ... “Чамайг харж суусаар хааны хүүд болгож аваачиж өгөх гэсэн загасныхаа махыг түлчихлээ. Одоо яадаг билээ?” гэсэнд хүүхэн “Би чамд нэг юм өгье. Түүнийг аваачиж өг” гэжээ. Тэгээд чихэр гурил хоёроор загас хийж өгчээ. Өнөөх чихэр гурил хоёроор хийсэн загасны махыг хааны хүүд аваачиж өгчээ. Хааны хүү түүнийг идэж “Сайхан юм байна шүү” гээд маргааш нь дахин явуулжээ. Өнөө хүүг явуулсанд маргааш нь ёстой загасны мах болгоод аваачиж өгчээ. Хааны хүү идээд “Өчигдөр чи тийм сайхан амттай мах авчирч өгөөд өнөөдөр яагаад ийм өөр амттай мах авчирч өгсөн бэ?” гэжээ. Тэгэхэд хүү хэлэв: “Би өчигдөр нэг загасны махыг далайн зах дээр байгаа хар гэрт орж галд хийгаад тэр хар гэрийн нэг сайхан хүүхнийг харж байтал түлэгдсэн билээ. Гэтэл тэр гэрийн сайхан хүүхэн гурил чихэр хоёроор загас хийж өгсөн юм. Өнөөдөр ёстой загасны мах авчирч өгөв” гэжээ. Хааны хүү “Тэр сайхан хүүхэн юм уу?” гэж асуужээ. Өргөмөл хүү “Тэр үнэхээр сайхан хүүхэн” гэжээ. Хааны хүү “Тэгвэл би тэр сайхан хүүхэнд чинь очьё” гэжээ. За тэгээд тэр хүүхэнд очиж хүүхний өвөрт ороод хэвтэж байжээ. Тэр үед хүүхний эцэг аргат өвгөн эзгүй байжээ. Аргат өвгөн ирээд хүүхэнтэйгээ хэвтэж байсан хааны хүүг танилгүй цохиод алжээ. Аргат өвгөний хүүхэн “Хааны хүү юмсан яах билээ?” гэжээ. Шөнө аргат өвгөн хааны хүүг үүрч юм өгдөггүй баян айлд очоод гэрт нь ороод баяны эхнэрийг чангааж гэнэ. Гэтэл гэрийн эзэн “Миний эхнэрийг ямар хүн чангаадаг вэ?” гээд сүхээ бариад гарах зуур үхсэн хүнийг хаалганы дэргэд суулгажээ. Баян хүн түүнийг сүхээр цохиод унагажээ. “Энэ ямар хүн бэ?” гээд үзэхэд хааны хүү байжээ. Аргат өвгөн цаана нь очоод чагнаад зогсож байжээ. Өнөө баян хүн чинь гэгээ гэрэл барьж үзээд “Хааны хүү байна. Аргат өвгөнд очихоос өөр аргагүй. Дөрвөн хошуу малыг тасдаж өгч аргат өвгөнийг залж энэ хүүг аргалуулъя” гэхийг сонсоод давхиж хариад байтал баян айлаас түүнийг залж авчирахаар хүн иржээ. Бас шөнө болгоод хааны хүүг үүрч авчраад хааны хүүгийн гэрт ороод хааны хүүтэй адил дуугаар “Эхнээр, надад мах тавьсан уу?” гэжээ. Хааны хүүгийн эхнэр “Усны сахиулд хэн мах тавьдаг юм бэ?” гэжээ. “Тэгээд чи нээрэн мах тавиагүй юу?”гэхэд эхнэр “Тавиагүй” гэжээ. Тэгэхээр нь “Би боож үхнэ шүү” гэжээ. “Үх үх” гэжээ. Тэгэхээр нь хааны хүүгийн хүүрийг чагтаганаас нь дүүжлээд орхижээ. Хаан үзээд “Миний хүү юуны шалтгаанаас үхсэн бэ?” гээд хааны шүтдэг их мэргэн удганыг зална гэхийг сонсоод “Намайг залахгүй юм байжээ” гээд өвгөн харьжээ. Хариад байж байтал удганыг залах болжээ. Олон амьтныг цуглуулж удганыг онгируулан цовхчуулж байжээ. Олон их шон татаж олон морь уяж орхиод удган бууж байтал аргат өвгөн биеэ нууж ирээд гадаа морин дотор хувин бариад аль догшин адууг эрж олоод догшин адууны сүүлнээс хувингаа уяад чирүүлчихэж гэнэ. Тэгэхэд бууж байсан удганаас бусад нь гарчээ. Өвгөн орж удганыг бууж байхад нь аятайхан барьж аваад хөхүүртэй айраг руу хийжээ. Удган ногоон эрээн шаахайтай байжээ. Тэгээд гараад явжээ. Өнөө улс орж ирээд “Удган хилэгнээд явчихжээ” гэж хэлэлцэж байтал айраг уухыг хүссэн хүн айраг хийж уух гэсэн нь дотор нь юм тулахыг үзээд өнгийж харвал удганы цоохор шаахай цухуйж байжээ. “Удганы таван хүүхэд эхийгээ нэхэж ирнэ. Одоо аргат өвгөнийг залж аргалуулъя” гэхийг өвгөн гаднаас сонсоод буцаж хариад байж байтал хааныхаас залахаар хүн очжээ. Хүн очихоор өвгөн “Юу вэ?” гэхэд “Манай хааны хүү боож үхсэн билээ. Тэр хүүгийн үхсэн шалтгааныг асуухаар удганыг залж ирээд буулгаж байтал хөхүүрт унаж үхсэн. Одоо удганы таван хүүхэд эхээ нэхэх болно. Тэгээд танаар аргалуулах гэнэ” гэжээ.Аргат өвгөн хааныд очиж нэг хонь алуулж олгойд нь цус хийж бас нэг олгойд нь шар тос хийж дүнхүүтэй боов хийлгэж аваад очиход удганы таван хүү нохойтойгоо угтаад ирэхэд дүнхүүтэй боовоо цувуулан асгажээ. Удганы таван хүүхэд нохойтойгоо боов дээр хоцорчээ. Өвгөн морио булгиулсан болоод унаж олгойтой цусаа хагалж цус нь дор нь тунаж өвгөн олгойтой шар тосоо сугандаа хавчуулан удганыг тэврээд хэвтэж байжээ. Гэтэл удганы таван хүүхэд боовоо түүгээд ирж өвгөний үхсэнийг үзээд “Манай эх ч яахав, харин хааныхаас манай эхийг хүргэж ирээд үхсэн энэ хүнийг нэхэх тул гурван сарын газар нүүе” гээд нүүсний хойно гурав хоног хэвтээд ирж “За аргаллаа” гээд аргат өвгөн дөрвөн хошуу малыг бүрэн хэрэглэлтэй гэрийн хамтаар тасдаж авч хариад амар сайхан жаргажээ.
Цааш нь...
Иван баатрын тухай үлгэр(Орос) - Эхний хэсэг
Огноо 2012-12-25 at 08:55 UnknownЦааш нь...
Өвгөн ба алтан өндөг(Англи)
Огноо 2012-12-20 at 11:13 UnknownЦааш нь...
Тэнэг Жак(Англи)
Огноо 2012-12-19 at 09:25 UnknownЦааш нь...
Үйлчин, үйлчлүүлэгч хоёр(Армян)
Огноо 2012-12-18 at 09:47 UnknownЦааш нь...
Тариачин бурханыг залилсан нь(Албани)
Огноо 2012-12-17 at 13:54 UnknownЦааш нь...
Тоть гургуулыг хуурсан нь(Австрали)
Огноо 2012-12-11 at 09:30 UnknownЦааш нь...
Хоёр залхуу (Австри)
Огноо 2012-12-10 at 14:58 UnknownЦааш нь...
Арслан бух хоёр
Огноо 2012-11-29 at 09:04 UnknownЦааш нь...
Юу хамгийн хүнд вэ? (Орос)
Огноо 2012-11-28 at 09:53 Unknown- Найз минь биднийг хот руу явах хооронд бидний гэр оронд ямар нэгэн гай тохиолдоогүй биз дээ? гэж асуухад ...
- Та нарт бол ямар ч муу зүйл тохиолдоогүй ээ гэж нутгийн эр тэдэнд хэлэв. Харин тэр чулуу үүрээд явж байгаа эрд үнэхээр гай тохиолдсон, түүний луус нь үхчихсэн гэхэд нэг тариачин нь хэлж гэнэ,
- Одоо энэ тухай түүнд хэлэх хэрэггүй. Тэртэй тэргүй түүнд одоо ч хэцүү байгаа.
- Чиний зөв өө. Тэр гэртээ очоод л энэ муу мэдээг дуулаг гэж нөгөө нэг нь хэллээ. Харин гурав дахь нь дуугарсангүй. Энэ гурав дахь эр агуу чалчаа хүн юмсанж. Түүнд юу ч хэлсэн, тэр шууд л ярьчихдаг аж. Нөгөө хоёр нь түүнд,
- Сайн сонс. Хэрвээ ам алдах л юм бол, бид чамайг зодохоос гадна бас тээрмийн чулууг үрүүлнэ шүү гэхэд,
- Үгүй ээ, би юу ч хэлэхгүй! Нэг ч үг алдахгүй байхыг минь хараарай! Амаа ч нээхгүй ээ! гэж чалчаа эр хэлэв. Тэднийг зогсоод ярилцаж байхад чулуугаа үүрсэн ядуу эр хүрч ирлээ. Тэгээд тэд цаашаа хамтдаа алхаж эхлэв. Чалчаа эр ярьж ч чадахгүй ихэд зовж байна гэнэ. Хүч чадалгүй болжээ. Түүнд дуугүй байх хичнээн хэцүү байсан гээч! Тэр зуун алхам яваад л тэсэлгүй хэлээ дуранд нь сул тавьжээ. Ядуу эр өөрт тохиолдсон гайг мэдээд толгойгоо улам доош нь гудайлгав. Тэрээр сэтгэлээр ихэд унасан харагдана. Харин нөхөд нь чалчаа руу дайрлаа,
- Чи тохиролцсоноо мартчихсан юм уу? Чи бидэнд юу гэж амалснаа санахгүй байна уу? Чамтай юу ч ярих вэ дээ! Тэнэг хүнд зөвөлнө гэдэг бясааг хэмжсэнтэй адилхан юм байна! Бас ашигтай ч юм байна! Харин бид хэлсэн үгэндээ хүрнэ ээ гэв. Тэд түүнийг сайтар зодчихоод, дараа нь мөрөн дээр нь тээрмийн чулууг үүрүүлээд тосгонд аваач гэлээ. Чалчаа эр маргасангүй. Тэр чулуун тээрмийг чирэн явахдаа инээмсэглэж байлаа.
- Энэ хүнд юм гэж үү дээ! Хүний нууцыг хэлнийхээ үзүүрт барина л гэдэг л хавьгүй хэцүү юм байна! Тийм учраас л чалчаа хүмүүсийн талаар ингэж хэлдэг аж. Хоосон үгтэй хүмүүст хэлсэн үгэндээ хүрэхээс чулуун тээрэм үүрэх нь илүү амархан байдаг ажээ.
Цааш нь...
Чалчаа эмгэн(Орос)
Огноо 2012-11-27 at 12:06 Unknown- Эхнээр, бидэнд аз таарлаа шүү. Гэхдээ чамд хэлж болохгүй байх аа. Чи бүгдэд тараачих биз гэхэд эмгэн,
- Өвгөөн хэл л дээ. Би хэнд ч хэлэхгүй. Үнэн шүү гэв. Өвгөн,
- За яахав би хэлье. Би ойгоос тогоо дүүрэн алт олсон.
- Бурхан минь! Хурдхан шиг очоод гэртээ авчирья гэж эмгэнийг адгахад өвгөн,
- Харин хөгшөөн, хэнд ч хэлж болохгүй шүү гэдгийг чи санаж яваарай, үгүй бол бид гайд унах болно гэлээ. Өвгөн эмгэнээ дагуулан ой руу явав. Эмгэн модон дээрх бингүүдийг хараад хэлж гэнэ,
- Бурхан минь хараач, мөчир дээр бин ургаж гэхэд өвгөн тайвнаар,
- Юундаа гайхсан юм бэ? Шөнөөр үүгээр бинтэй үүл өнгөрсөнийг харахгүй байна уу? Тэгээд л бингээр бороо орж гэхэд эмгэн гайхсан ч дуугүй өнгөрчээ. Тэгээд тэд цаашаа явав. Явж явж эмгэн модон дээр байх цурхай загасыг олж хараад байрандаа хөшчихөж гэнэ.
- Өвгөөн, өвгөөн! гэж эмгэн шивнэхэд өвгөн,
- Чи юу хараа вэ? Алив эмгээн, хурдхан явцгаая гэж.
- Өвгөөн, чи харахгүй байна уу? Хараач цурхай загас модон дээр ургачихсан байна!
- Тийм үү? Байзаарай, би авирч гараад түүнийг аваад ирье. Оройн хоолондоо шарж иднээ гээд өвгөн модон дээр авирч гараад цурхай загасыг авлаа. Тэгээд цааш явсаар байгаад гол дээр хүрч ирээд өвгөн хэлж,
- Алив эмгээн, тороо шалгацгаая гээд тороо харснаа эхнэрээ дуудав,
- Эмгээн хараач, торонд туулай орчихсон байна. Эмгэнийг,
- Ёстой шидтэй юм аа, туулайнууд усанд сэлж эхэлсэн байна шүү! гэхэд өвгөн,
- Сайн л биз дээ. Баярын хоолонд тохирох юм байна. Өвгөн туулайг аваад цааш явж нөгөө газраа дагуулан хүрч ирцгээв. Тэд алттай тогоогоо гаргаж аваад гэр рүүгээ үүрэн явлаа. Тэгэхэд орой болж харанхуй болсон байв. Хаа нэгтэйгээс үхэр сүрэг гэр рүүгээ мөөрөлдөн дөхөх аж. – Өвгөөн, өвгөөн энэ үхэр мөөрч байна уу даа гэж эмгэн хэлэхэд,
- Юуны чинь үхэр гэж! Манай ноёныг чөтгөрүүд зодож байхад гэж өвгөн хэлээд цааш явцгаав. Эмгэн дахин хэлж гэнэ,
- Өвгөөн, хөөе, өвгөөн! Бух мөөрөөд байна уу даа.
- Ямар юмны чинь бух вэ? Чөтгөрүүд манай ноёноор ус зөөлгөж байна гэжээ. Хоёр хөгшин гэртээ эргэж ирээд алтаа нуумагц л, эмгэн тэсгэлгүй хөршүүдийхээрээ гүйн шивнэж, энд нэг ярьж харин тэнд бол бүр ч нэмж цуурч гэнэ. Өвгөний алтны талаарх цуурхал хөршөөс хөрш рүү, тэднээс цаашлан тосгон даяар тархлаа. Энэ цуурхал ноёнд ч бас хүрсэн байна. Ноён хүмүүсийг дуудаад өвгөнийх рүү явав. Гэрийн гадаа ирээд ноён хашгирав,
- Чи муу дээрэмчин, миний газраас тогоо дүүрэн алт олчихоод надад мэдэгдээгүй юм уу?! Одоохон алтыг гаргаад ир гэв. Харин өвгөн тийм их хүч хөдөлмөр дэмий зарцуулаагүй ажээ.
- Өршөөгөөрэй, эцэг ноёнтоон. Би юу ч мэдэхгүй, юу ч хараагүй. Ямар ч алт олоогүй. Энэ миний хөгшин л дэмий чалчиж байгаа биз гэхэд эмгэн,
- Би яагаад дэмий чалчсан гэж? чарлан өвгөн рүү дайрлаа. Харин ноён өвгөн рүү бүр ширүүнээр дайрч гэнэ.
- Алтаа өгөхгүй бол чи л муугаа үзнэ шүү. Ингэхэд би түүнийг чинь хаанаас авах юм бэ? гэхэд өвгөн,
- Эцэг ноёнтоон, бүх талаас нь бодож үзэн манай эмгэнийг сайтар асуун байцаах нь зөв болов уу гэхэд ноён,
- За алив, эмгэн чи надад хаанаас бас хэзээ алт олсоноо сайтар ойлгомжтойгоор хэлээдэх гэж гэнэ. Эмгэн,
- За ноёнтоон. Өчигдар бид ойгоор явж байтал бингийн үүлнээс бин орсон байлаа. Бүх модны мөчир дээр бин дүүжлээстэй байсан.
- Боль доо, чи худлаа хэлж байна! гэж ноён үгийг нь таслав.
- Үгүй ээ, эцэг ноёнтон минь үнэн. Бурханаар андгайлая. Дараа нь цурхай загас ургасан модонд хүрсэн гэж гэнэ. Тэгэхэд нь өвгөн,
- Хараач эцэг ноёнтоон, эмгэн маань бүр галзуурчихаж гэв. Эмгэн,
- Намайг галзуурчихсан гэнээ! Бүр орой дээр нь цурхай загас ургаж байсан! Харин дараа нь ноёнтоон бид гол руу эргэсэн. Тэнд торноосоо туулай гаргаж авсан.
- Дуугаа тат муу боол чи! Цурхай загас модноос ургаж, туулай торонд баригдана гэж хаана байдаг юм бэ?! гэж ноёныг бухимдахад өвгөн,
- Ноёнтоон, манай эмгэн чинь ийм л тэнэг хүн шүү дээ гэхэд эмгэн өөрийнхөөрөө зүтгэн,
- Байзаарай, хүлээж бай. Тэгээд бид тэр голын хажуугаас алттай тогоог олсон юм. Ухаж аваад чөтгөрүүд таныг зодож байх тэр үеэр л гэртээ авчирсан.
- Юу гэнээ –э-э-э?!
- Тийм ээ ноёнтоон, чөтгөрүүд танаар ус зөөлгөж байх тэр үед.
- Өвгөөн, танай эмгэн чинь үнэхээр ухаан солиотой юм байна! гэж ноён уурлан хэлэв. Тэгээд ноён нулимаад яваад өглөө гэнэ. Харин өвгөнд алт нь үлджээ. Харин дараа нь тосгон даяар өвгөнийг эмгэнээ дуугуй байж сургасан гэж ярьцгаадаг болсон юмсанжээ.
Цааш нь...
Хөдөлмөрөөр олсон рубль(Орос)
Огноо 2012-11-26 at 13:49 Unknown- Хэнийг дуурайхаараа чи ийм залхуу болоод төрсөнийг би мэдэхгүй юм. Би бүх насаараа ажил хөдөлмөртэй нөхөрлөн, өөрийнхөө гараар бүх хөрөнгөө олсон. Харин чи нэг рубль ч олж чадахгүй юм.
- Нэг рубль олно гэдэг тийм ч хэцүү хэрэг биш ээ гэж хүү нь хэлжээ. Эцэг нь,
- Тийм бол яваад олоод ир. Чи нэг рубль олж ирж чадвал бүх эд хөрөнгө чинийх болох болно. Хэрвээ чадахгүй бол зэвэрсэн хадаас ч чамд өвлүүлэхгүй гэж гэнэ. Залуу өв залгамжлан авахыг хүсэж байсан ч ажил хийнэ гэхээс залхуу нь хүрээд байлаа. Төрсөн цагаасаа хойш сохор зоос ч олж байгаагүй түүнд бүхэл бүтэн рубль олно гэдэг амар хэрэг гэж үү? Эцэгтэйгээ маргах арга ч байсангүй. Эцэг нь юу л гэнэ бүх зүйл түүгээр болдог ажээ. Эцэг нь хэлсэн үгээ өөрчлөх нь зүйрлэвэл яг л чулуун уул хөдөлдөггүйтэй адил билээ. Харин ээж нь их өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Ямар ч байсан энэ чинь бидний төрсөн хүү шүү дээ гэж өрөвдөөд түүнд хэлж гэнэ,
- Сонс хүү минь би чамд рубль өгье. Чи явж орой болтол зугаалаад ир. Харин орой нь ажлаасаа ирж байгаа мэт ирээд эцэгтээ мөнгөө өгөөрэй. Хөдлөх хүртэл хүүгийн залхууг хүргэж байлаа. Гэхдээ арга байсангүй явах л хэрэгтэй. Тэр ээжээсээ нэг рубль, дарстай сав, бяслаг аваад уул руу явлаа. Тэгээд өдөржингөө идэж, ууж, өвсөн дээр хэвтэн тэнгэрийн шувуудыг тоолжээ. Харин орой нь тэр гэртээ эргэн ирээд эцэгтээ рублээ өгөөд хэлэв,
- Май аав аа, ав даа. Энэ рублийг олох гэж нуруугаа хөштөл ажиллаа гэв. Эцэг нь рублийг авч эргүүлж тойруулан үзэж бүх талаас нь харснаа гал руу шидчихэв. Тэгээд,
- Үгүй ээ. Чи энэ рублийг хөдөлмөрөөрөө олоогүй байна гэхэд хүү нь зөвхөн мөрөө хавчин,
- Итгэхгүй байгаа бол хэрэггүй дээ гээд унтахаар явжээ. Маргааш ээж нь хүүдээ дахин нэг рубль өгөөд түүнд зааж өгөв,
- Хүү минь, чи өдөржингөө унтаж хэвтээд байж болно. Гэхдээ гэртээ ирэх замдаа жаахан ч болов гүй. Тэгэхээр чи хөлөрнө, ядарна. Тэгвэл эцэг чинь чамайг түүний хүслийг биелүүлэн нүүрэндээ хөлс бурзайлган өдөржингөө ажиллаж гэдэгт итгэх болно. Залхуу хүүд хөл нь хайран байсан ч, эцгийнх нь өв хөрөнгө бүр ч хайран байлаа. Тэр ээжээсээ рубль болон хоол унд аваад дахиад л уул руу явав. Нар мандахаас нар жаргатал ууж идэн, наранд биеэ ээжээ. Харин орой нь гэртээ харих замыхаа талд нь гүйжээ. Тэр эцэг дээрээ шалба норчихсон ирлээ. Сандал дээр унаад эцэгтээ мөнгөө сунгав.
- Энэ рублийг олоход их хэцүүхэн байлаа гэж тэр хэллээ. Бух шиг л өдөржингөө ажилласан. Ядарсандаа бараг л унах гэж байна гэхэд эцэг нь хүүгээсээ рублийг аваад эргүүлж тойруулан тал бүрээс нь шинжсэнээ дахиад л гал руу шидчихэв.
- Үгүй. Хүү минь чи намайг хуураад байна. Энэ рублийг чи зүгээр авсан байна. Чи уулсаар дэмий гүйж, гутлаа дэмий элээсэн байна гэжээ. Залхуу хүү унтаад л байлаа. Харин ээж нь огт унтаж чадахгүй байлаа. Өвгөнөө хуурч болохгүй байгааг, зөвхөн мөнгө л дэмий үрэгдэж байгааг бодон хэвтэнэ. Хүүд ямар ч зүйл тус нэмэр болохгүй байв. Маргааш нь тэр хүүгээ сэрээгээд хэллээ,
- За хүү минь, хүссэн хүсээгүй чи үнэхээр ажиллах хэрэгтэй болж байна. Чи одоо ойлгож байгаа биз дээ. Аавыг чинь хуурч болохгүй юм байна. Аавын чинь хэлсэн үгийг өөрчилж болохгүй гэдгийг чи мэднэ. Яах ч арга алга аа. Залуу хүүд ч үгэнд нь орохоос өөр арга байсангүй. Тэр бүтэн нэг долоо хоногийн турш ажиллаа. Хэн нэгэнд ямар нэгэн зүйл аваачиж өгнө. Нэгэнд нь тусална, нэг нь түүнд задгай зоос өгнө, нөгөө нь хоёрыг өгнө, тэгсээр тэр нэг рубль олжээ. Тэгээд эцэгтээ ирээд түүний өмнө бөөн задгай мөнгө асгалаа. Өвгөн зооснуудыг алганаас алганд унагаж, дуугарч байгааг сонсож байснаа хэлж гэнэ,
- Үгүй ээ хүү минь, чи дахиад л намайг хуурч байна. Чи энэ мөнгийг хөдөлмөрөөрөө олоогүй байна гэв. Тэгээд тэр зооснуудыг хамж аваад галд шидчихжээ. Харин тэгтэл хүү тэссэнгүй гал руу гүйн очоод нүцгэн гараараа цогнуудыг холдуулан зооснуудаа гарган авч байлаа.
- Та чинь яаж байна аа? Би бүтэн долоо хоногийн турш нуруугаа бөхийлгөн, өглөөнөөс үдэш болтол ажилласан. Харин та миний олсон мөнгийг гал руу хог шиг шидэж байдаг! гэж хүү нь уйлан хэлэв. Түүнийг хараад эцэг нь,
- Харин одоо бол чамайг энэ рублийг хөдөлмөрөөрөө олсон гэдэгт би итгэж байна аа. Бусдын мөнгөнд чи харамсахгүй байсан. Хүний мөнгө хямдхан байдаг юм. Харин өөрийн мөнгөө чи хөдөлмөрөөрөө олсон, тэгээд л чи хайрлан харамлаж байна. Ийм байдаг юм шүү дээ хүү минь. Миний үгийг санаж яваарай. Ажиллаад л байх юм бол мөнгөтэй болно. Чиний бүх ажил үйлс бүтэх болно. Хэрвээ ажиллахгүй юм бол хүний мөнгө байлаа ч чамд тус болохгүй. Хүний рубль сохор зоосны ч үнэгүй байдаг юм. Ингээд эцэг нь хүүдээ өөрийнхөө бүх эд хөрөнгийг өвлүүлэн үлдээгээд, өөрөө хэн ч эргэж ирдэггүй тэр газар руугаа сэтгэл амар явжээ.
Цааш нь...
Азтай гутал
Огноо at 12:59 Unknown- Баадай минь хаашаа одох нь вэ? гэж асуусанд Баадай,
- Баруун Зуу орохоор явж байнаа! гэж хэлэв. Баадайг хөл нүцгэн явж байгааг тэр хүн хараад их л гайхан, ...
- Та ийм хол газар явах мөртөө юунд хөл нүцгэн гэрээсээ гарав аа! гэж асуусанд Баадай ийн хэлжээ,
- Би тэр жил Баруун Зууд мөргөөд буцахдаа гутлаа мартчихсан юм л даа. Одоо тэр гутлаа авах гэж яваа болохоор бас нэг илүү гутлаар юу хийхэв. Аягүй бол буцахдаа үүрэх болно шүү дээ! гэж хэлсэнд хоньчин Баадайг өрөвдөх сэтгэл төрж,
- Та миний муу гутлыг өмсөөд яв! Буцааж авчрах хэрэггүй. Урагдсан газар нь хаяарай гэж хэлээд гутлаа тайлж өгсөнд Баадай,
- Таны гутал тун азтай юм байна. Надтай хамт Баруун Зуу ордог байна шүү гэсэнд тэр хоньчин маш их баярлан замдаа сайн явахыг ерөөгөөд хөл нүцгэн хоцров гэнэ.
Цааш нь...
Үнэг, чоно, баавгай гурав
Огноо 2012-06-25 at 08:48 UnknownНэг удаа үнэг, чоно, баавгай гурав хамтран хөх тариа тарихаар шийджээ. Тэгээд хөх тариаг боловсорч гүйцэхэд нь тэд түүнийгээ хурааж, юүж* болгон боож, юүжээ хатаагаад цохиж эхэллээ. Үнэгэнд юүж цохих нь залхуутай санагдав. Тэр нуур руу ан хийж, нугас барьж идэхээр гүйгээд явчихдаг байв. Харин баавгай өглөөнөөс шөнө болтол ажилладаг байлаа. Тэгээд тэр үнэгт хэлж ...гэнэ,
- Үнэг ээ, чи бага ажиллаж байна, харин би их ажиллаж байна. Үнэг ингэж хэлж гэнэ:
- Бид ургацаа шударгаар хуваах болно. Чи хамгийн ихийг нь, харин би хамгийн багыг нь авах болно гэв.
Тэгээд тэд юүжээ цохиж дууслаа. Сүрлийг нь нэг дор, хивэгийг нь нэг талд, харин будааг нь өөр газарт тавилаа. Сүрэл нь хамгийн их, хивэг нь дунд зэрэг, харин будаа нь хамгийн бага байв. Баавгай чоно хоёр ингэж хуваасанд нь ихэд баярлаж гэнэ.
- Үнэг ч шударгаар хувааж чаддаг юм байна шүү, гэж баавгай хэллээ. Надад хамгийн том овоо нь ноогдож байгаа нь зөв шүү гэв. Баавгай өөртөө сүрлийг авлаа, чоно хивэгийг, үнэг будааг авлаа.
Тэд өөрсдийн ургацаа тээрэм дээр аваачив. Тэгээд тээрэмдэж эхэлжээ. Үнэгний хуурай будааг тээрэм бяцалж байсан болохоор чангаар цохилон дуугарч байлаа. Чоно баавгайн хувьд тээрэм нь хивэг болон сүрлийг үрж байсан болохоор чимээгүйхэн л шуугиж байв. Баавгай асууж гэнэ,
- Үнэг ээ, чамайг тээрэмдэх болохоор тээрэм яагаад чанга цохилон дуугараад байгаа юм бэ? Харин биднийг тээрэмдэх болохоор яагаад чимээгүйхэн шуугиад байгаа юм бэ? гэв.
- Би тээрэмдээ элс нэмчихсэн юм, тэгээд л тэр цохилоод байгаа юм, гэж үнэг хариуллаа. Чоно баавгай хоёр бас тээрэмдээ элс нэмчихлээ, тэгтэл тэр нь цохилж, хахирч эхэлжээ.
Тэд гурилаа тээрэмдчихээд хөрөнгө чанаж эхлэв. Чоно баавгай хоёр харж гэнэ. Үнэгний хөрөнгө цайвар өнгөтэй бөгөөд пүр, пүр буцалж байв. Харин тэднийх бараан өнгөтэй бөгөөд дуугарахгүй буцалж байлаа. Тэд асуув,
- Үнэг ээ, чиний хөрөнгө яагаад цайвар өнгөтэй бөгөөд пүр,пүр гээд байгаа юм бэ? Чинийх илүү амттай байгаа байх аа. Амсуулаач гэхэд үнэг хэлж гэнэ,
- Эхлээд би та нарынхыг амсая. Дараа нь та нар минийхийг гэв. Үнэг тэдний тогоо тус бүрээс нэг нэг халбагадаж аваад мэдэгдэлгүйгээр өөрийнхөө тогооны захад тавьчихав. Дараа нь тэр хэлж гэнэ:
- Чоно оо, чи үүнээс амс даа, харин баавгай чи эндээс амс даа. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрөнгөнөөс нэг нэг халбагыг авлаа. Амслаа. Чоно хэлж гэнэ,
- Чиний хөрөнгө минийхээс илүүгүй юм аа гэхэд Баавгай, - Минийх амтгүй л дээ, гэхдээ бас чинийх ч гэсэн амтгүй юм байна гэхэд чоно,
- Үнэг ээ, харин чиний гурил яагаад илүү цагаан өнгөтэй байгаа юм бэ? гэхэд үнэг хариулав,
- Би түүнийг урсгал усанд угаачихсан юм, тэгээд л тэр илүү цагаан өнгөтэй байгаа юм. Чоно баавгай хоёр өөрсдийнхөө шуудайтайг аваад голын урсгалд хийчихэв. Тэгтэл урсгал ус тэдний гурилыг угааж бүгдийг нь хаман аваад явчихжээ.
Ингэж үнэг тэднийг хуурсан юм даа.
*Юүж - Тэвэр, боодол, баглаа.
Цааш нь...
Ачит баавгай
Огноо 2012-06-21 at 16:06 UnknownНэг тугал сүргээсээ тасраад зөгийд хатгуулан оодогносоор алс бөглүү ойд төөрч гэнээ. Тэгж явтал хашир хөгшин чоно тааралдаад,
- Өөдлөхөд өнчин цагаан ишиг өөрөө гүйгээд ирнээ гэдэг боллоо. За чамайг иднэ, залгина! гэхэд тугал айн чичирч,
- Чоно гэдэг та юу? Ийм сайхан амьтан байж намайг иднэ гэхэд би л үнэмшихгүй гэхэд чоно,
- Чи намайг магтах нь уу? Эх чинь зааж өгсөн биз! Зоволтгүй,... магтаал надад хэрэггүй. Би хүн амьтанд хараалгасаар ирсэн түүхтэй гээд шүлсээ савируулан амаа ангайлган аахилав. Гэтэл ойн цоорхойгоос хүчит хүрэн баавгай гарч ирэхэд тугал хэлсэн нь
- Баавгай гуай энэ чоно гэгч амьтан намайг иднэ гэнээ. Энэ чоно намайг идэх ёстой юу? гэхэд баавгай хүрхрэн,
- Би бол энэ ан амьтны хаан юм. Чоно ч идэх ёсгүй. Би чамайг иднээ хөө. Чоно чамайг идэх гэвэл би үртэс болтол алгадна гэхэд чоно айн зугтлаа. Баавгай муухай хүрхрэн орилов. Тугал айгаад,
- Та яасан муухай дуугарна вэ? Би айгаад гэхэд баавгай,
- Тэгдэг юм. Чоно ч гэсэн айгаад зугтлаа. Надаас бүү ай! гээд тугалыг дагуулан ижилд нь хүргэж өгөөд Бух эцэг, Үнээ эхэд нь хандан,
- Үртэй амьтан байж үрээ бодохгүй яасан малууд вэ? Ёстой мал шиг мал байна шүү. Дахиад ингэвэл эцэг Бух тантай, эх Үнээ тантай хатуу ярина шүү, дуулав уу? гэхэд Бух, Үнээ зэрэг зэрэг мөөрч гэнээ. Баавгай мойтго мойтго цогион дундаа,
- Миний ачийг санаарай, Бухандай минь! гээд явсан гэнээ.
Цааш нь...
Хэрэгцээ
Огноо at 15:30 UnknownОлон хүүхэдтэй ядуу эр байжээ. Нэг хүүхэд нь ажилд тун дургүй бөгөөд өдрийн турш айл саахалтын хүүхдүүдтэй хамт дов толгодоор өдөржин дэмий тэнэнэ. Ядуу эр хүүгээ ажилд дургүй залхууг мэдэх учир нэг өдөр дуудаж,
- Хүү минь, чи одоо том болжээ. Бас эхнэргүй, тэгээд ажил хөдөлмөрт дургүй. Дов толгодоор хий дэмий тэнэж байна. Маргааш чи ойд очиж тэрэг мод авчир гэж даалгалаа. - Тэгье, аав аа гэж өөр аргагүй болсон хүү нь хариулав.
Маргааш өглөө ой уруу явахад хөгшин эцэг нь:
- Замд бэрхшээл тохиолдвол хэрэгцээг дуудаарай. Тэр л чамд тусална ...гэж захижээ. Хүү аавынхаа хэлснээр ой руу явлаа. Ойд очиж модоо ачаад буцаж явтал түлээ ачсан тэрэгний нь гол хугарчихжээ. Цаг орой болж байсан учир засах хэрэгтэй гэж залуу бодов. Гэнэт аавынх нь хэлсэн үг санагдлаа. Тэгээд л:
- Хэрэгцээ, хүүе Хэрэгцээ, хурдан ирж тусалаач! Чиний хэрэг гараад байна! гэж хашхирав. Гэвч хэрэгцээ ирсэнгүй.
- Хүүе хэрэгцээ! Ирж тэрэгний гол засаж өгөөч! Ирээч! Хэрэгцээ бас л байдаггүй. - Хэрэгцээ тэрэг засаж өгөөч! Би өлсөж байна! Би гэртээ хурдан харья! Хэрэгцээ бас л дүлий мэт бараа сураггүй. Түүнийг ирэхгүй болохоор залуу нэг мод аваад янзалж тэрэгний гол хийв. Тэгээд хийсэн голоо тэргэндээ хийж, сураар сайтар боолоо. Бүрэнхий болж байхад тэрэг дүүрэн модтой гэртээ иржээ.
- За хүү минь сайн явав уу? гэж эцэг нь асуулаа.
- Сайн явсан. Харин замд тэрэгний гол хугараад түүнийг сольж тавилаа. Таны хэлсэн ёсоор хэрэгцээг зөндөө дуудсан. Надад туслахыг гуйсан ч тэр ирсэнгүй. Өнөөдөр чих нь дүлийрчихсэн байсан байх. Хэрэгцээ ерөөсөө ирээгүй.
- За хүү минь хэрэгцээ гэдэг чинь тэр шүү дээ! Тэр чамд юу хийхийг сайн зааж өгчээ. Хэрэгцээ гэдэг чинь хүний нүдэнд харагдахгүйгээр хүрч ирээд чиний хүсээгүй боловч чамд хэрэгтэй зүйлийг зааж өгдөг юм хэмээн өвгөн инээмсэглэн өгүүлжээ.
Цааш нь...
Сэргэлэн таван хөвгүүн
Огноо 2012-05-25 at 10:07 UnknownТэгэхээр нь хөгшин, за чи намайг битгий ид миний таван хөвгүүн бий, би түүнийгээ явуулъя. Чи тэднийг барьж ид. Би одоо хариад уулнаас чулуу зөөж ир гээд нааш нь явуулъя. Худал хэлбэл чи миний гэрт очоод намайг ч ид, миний таван хөвгүүнийг эмгэнтэй нь цөмийг нь ид гэж хэлж гэнэ. Мангас эмгэн за яахав болох л юм. Харин таван хүү гэдэг чинь зөөлөн л хоол гэж хэлээд тавьжээ.
Хөгшин гэртээ их баяр хөөр болж, би арай чүү амьд мэнд ирлээ гэсэн шиг, таван хүүгээ дуудаж тавуулаа одоо уулнаас очиж сайхан тэгш дөрвөлжин цагаан чулуу олж ир гээд явуулжээ. Таван хүү ууланд гарч хадан дотор чулуу хайж явтал мангас эмгэн барьж аваад гэртээ авч харьж гэнэ. Тэгээд мангас эмгэн бөөсөө хуурч өгөхөд дөрвөн хүүхэд нь худлаа идсэн дүр үзүүлээд ар тийшээгээ цацаад байжээ.
Хамгийн бага хүү нь мангас эмгэний хажууд суучихаад ээжээ! Дахиад надад гэсээр л идээд байжээ. Хоол унд идэж уусан болоод унтах болсонд, мангас эмгэн:
- За хүүхдүүдээ та нар хаагуур яаж унтдаг билээ гэж асуужээ. Хамгийн том хүү:
- Би өрх дээр өндийн унтдаг гэж гэнэ. Хоёр дахь хүүхэд,
- Би тотгон дээр тонгойж унтдаг билээ гэхэд гурав дахь хүү
- Би завагт зарзайж унтдаг гэж гэнэ. Дөрөвдүгээр хүү
- Би ширдэг дээр ширийж унтдаг гэж гэнэ. Тавдугаар хүү нь:
- Би ээжийнхээ өвөрт унтдаг гэж гэнэ. Тэгээд тус бүрийнхээ унтдаг газартаа унтацгаа гэж хэлээд мангас бага хүүг өвөртөлж унтжээ. Удалгүй мангас эмгэн юм идээд шалир шалир гэсэн чимээ гарч гэнэ. Өрх дээр өндийж унтдаг хүү:
- Ээжээ та юу идэж байгаа юм бэ? гэж асууж гэнэ. Мангас эмгэн:
- Өө миний дотор хорсдог хуучтай, тэгээд нэг жаахан шар тос байсныг идэж байна гэжээ. Шөнө дунд болж байтал мангас эмгэн унтаад хурхирч эхэлжээ. Өрх дээр өндийдөг хүү гэрт орж ирээд ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг сэрүүлж, чи гэр лүүгээ очоод аавын төмрийн хар хайч аваад ир гэж явуулжээ. Энэ хүү маш хурдан хөлтэй болохоор удалгүй хайч аваад иржээ. Завагт зарзайж унтдаг хүү, тотгон дээр тонгойж унтдаг хүү хоёр хар хайчийг ангайлгаж баруун зүүн хоёр тотго дээр бариулыг зөрүүлж бариад ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг нилээд хол гаргаж зогсоогоод өрх дээр өндийж унтдаг том хүү хаалганы цаана их нүх малтаад балт сүх барьж зогсчээ. Тэгээд хамгийн том хүү:
- За би ээж ээж гараад ир би явлаа гэж хашгираад энд зогсож байя. Мангас эмгэн гараад ирвэл, ширдэг дээ ширийж унтдаг хүү би энд байна гээд зугтаа. Тотго дээр тонгойдог, завагт зарзайдаг, хоёр хүү хайчаа мангас эмгэний хүзүүгээр нь тас хайчил. Би сүхээрээ толгойг нь зад цавчъя гэж хэлжээ. Тэгээд өрх дээр өнгийдөг хүү:
- Ээж ээж гараад ир би зугтаах гэж байна гэж хашгирчээ. Мангас эмгэн сэрж нүдээ хуу татан ай юу гэнэ чи гээд үүдээ сөхөөд гарч ирж хаашаа явж байгааг нь харах гэсэн янзтай хартал үүдэн хоймор хэртэй зогсож байсан хүү би энд байна гээж ухасхийж эмгэн ч цааш хөдлөх гэтэл хоёр хүү хайчаараа аман хүзүүгээр нь тас хайчлаж, том хүү толгойг нь зад цавчиж хоёр болгожээ. Тэгээд мангас эмгэний хүүрийг нүхэнд хийж дараад гэрт орвол бага дүүг нь юу ч үгүй идээд толгойных нь ясыг үлдээсэн байжээ. Энэ ухаант дөрвөн хүү мангасыг дарж гэр орныг түймэрдээд гэртээ ирж аавыгаа тэр хайчаар хайчлаад ээжийгээ авч аглаг ууланд гараад ан гөрөө хийж амар мэнд жаргажээ.
Цааш нь...
Тэнгэрт өлгөөтэй бяслаг
Огноо 2012-05-11 at 17:18 UnknownБэлэн зэлэн бяслаг хаанаас зам дээр хэвтэж байх билээ. Эхийгээ ирэхгүй удаад байхаар нь гөлчгий гэрээсээ гарчээ. Намуухан ...үдшийн одод түгж, жирвэс жирвэс ирмэлцэнэ. Зүүн уулын оройгоос гэгээ цацрэх нь саран мандаж буйн тэмдэг. Хором хормоор дээшлэх хорьдын тэргэл сарыг эрх гөлчгий анх удаа олж харлаа. Тэгээд, еэ гялай еэ гялай. Ямар том бяслаг вэ? Яагаад уулын орой дээр тавьсан юм бол? Ээж минь үүнийг олж ирэхээр явж дээ. Араас нь очиж ээждээ тусалдаг хэрэг. Ийнхүү гөлчгий уул өөд өгсөж гарлаа. Яваад л байж яваад л байж. Өлийгөөд нэг харвал өнөөх бяслаг маань тэнгэрт хөөрсөн байж гэнэ.
- Ёох, ёох энэ ер нь ямар хачин бяслаг вэ? Тавагнаасаа дээш хөөрдөг бяслагийг би ер нь үзээгүй юм байна гэж гөлчгий амандаа бувтнавал,
- Тэнэгхэн гөлчгий минь тэр чинь бяслаг биш сар байхгүй юу гэх хэн нэг нь хэлэх шиг болов. Гөлчгий гайхан,
- Та хэн гэгч вэ? Надад юм хэлэв үү? Гэвэл,
- Би бол бүх хулганын хаан Мануул гэгч байна. Одоо чамайг оройн зоог болгон гэх нь тэр. Айж сандарсан гөлчгийд цэхийсэн ногоон нүднээс өөр юу ч харагдсангүй. Гөлчгий,
- Та... та намайг өршөөгөөч гэсээр ухарч байтал тас гэдэргээ савж ёроолгүй мэт ангалд унах нь тэр. Хаана юунд унасныг бүү мэд. Харин нөгөө аймшигтай ногоон нүд ойр хавьд байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа харанхуй хонгилын тэртээ үзүүрээс өчүүхэн дэнгийн гэрэл наашилж буйг гөлчгий олж харлаа.
Дэнгийн гэрэл ойртох тусам гөлчгий улам айж чичирсээр байлаа. Гэвч энэ амьтан бол сайхнаас сайхан сэтгэлт шаргалхан зурам байлаа. Гөлчгий зурамны цооног нүхэнд уначихсан юм санж. Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн хооллож ундлаад унтуулж гэнэ.
Намуухан үдшийн нам гүмийг эвдэж үглэн хайлан үр зулзагаа хайж яваа эх хулганыг олоход тийм ч хэцүү байсангүй. “Үр хүүхдээ дураар нь өсгөх, өөрт нь хожим гай болно” гэж зурам түүнд сургамжилсан юм гэдэг.
Цааш нь...
Оймс залгидаг мангас
Огноо 2012-04-05 at 16:04 Unknown- Чи одоо том болсон оймсоо өөрөө угаах хэрэгтэй гэдэг боллоо. Нэгэнт би өөрөө угаах учраас тэр болгон өмсөж хир болгох хэрэггүй биз дээ. Өвөөгийн найз Дамбий гуай малгайгаа гээчихнэ гээд өмсдөггүй гэсэн. Хачирхалтай нь сүүлийн хэд хоногт оймснууд маань хосоороо эсвэл өрөөсөн нь алга болдог боллоо. Энэ нь намайг хувцаслаж цэцэрлэгт хүргэж өгдөг ахыг минь маш их бухимдууллаа. Аргагүй шүү дээ. Тэр миний оймсноос болж хичээлээсээ хоцордог юм чинь. Нэг орой ах хичээлээсээ ирээд,
- Чиний оймснуудыг мангас залгичихаж! Гэв.
- Мангас гэнээ? Оймс иддэг мангас гэж байдаг гэж үү? Одоо бас намайг идэх болов уу гэсэн чинь ах,
- Үгүй энэ мангас бол зөвхөн замбараа муутай хүүхдийн тарааж хаясан оймсыг л залгидаг юм. Өөр хэнийг ч юуг ч иддэггүй юм гэлээ.
Ингээд би тэр үдэш мангасыг хайлаа. Намайг орон доогуур шагайх мөчид салхивч салхинд падхийн савж онгойх нь тэр. За одоо л орж ирлээ дээ гэж бодохоос аймаар. Хараач тэр яг дүрээрээ. Оймс залгидаг мангас ороод ирэх нь тэр. Муухай чөргөр гар хөлтэй, данхар толгойт мангас намайг аягүй зэвүүнээр цэхэлзэж харснаа цонхны тавцангаас орон дээр, орон дээрээс ширээн дээр үсрэн гарч зогслоо. Тэр даравгар амандаа миний улаан, ногоон цагаан йомснуудыг зуучихжээ. Тэр над руу давшилж “Оймсоо авах уу? Чи” гэж архирлаа. Би айгаад “үгүй, үгүй” гэлээ. Мангас чөрийсөн гар хөлөө ийш тийш савчуулан дөрвөн том нүдээ сүртэй эргэлдүүлж байснаа,
- Одоо чиний үлдсэн бүх оймсыг авна гээд хөлд минь углаатай байгаа хоёр цагаан оймсыг шувт татан авлаа. Би,
-Ээжээ намайг аваач! Гээд байдгаараа чанга хашгирлаа. Аав ээж хоёр сандран гүйсээр өрөөнд минь орж ирлээ. Гэвч тэдний хэн нь ч мангасыг олж харсангүй. Ээж “ Энэ хүүхэд өвчин тусав уу” гэхэд аав, “Адармаатай золиг аав ээж хоёроо дамшиглаж байгаа нь!” тэр гээд тоосон ч үгүй. Ах маань харин болсон явдлыг сонсоод,
- За тэгнээ тэр. Би чамд эс хэллүү. Миний дүү тэр Мангасаа яг үзсэнээрээ дүрслээд зурчих гэлээ. Ингэж л би энэ мангасыг зурсан юм. Маргааш нь ах миний зурсан мангасыг үзээд зургийн доод хэсэгт их л томоор, “Миний дүү оймсоо хамаагүй тайлж хаяхгүй гэж надад амлалаа. Урьд залгисан оймснуудаа эргүүлж бидэнд өгнө үү” гэж биччихээд хананд наачихлаа. Үнэхээр хэд хоногийн дараа “Мангас чиний оймснуудыг буцааж өглөө” гээд миний алга болсон бүх оймсыг ах надад өгсөн юм. Түүнээс хойш би бүх оймсондоо хайртай, нямбай хүүхэд болсон. Оймс залгидаг мангас ч манайхаар дахин айлчилсангүй.
Цааш нь...
Ах дүү хоёр
Огноо at 15:32 UnknownГэвч насан балчир, хашир томоогүй тул байн байн эндүү ташаа зүйл олонтаа үйлдэнэ. Нэг өдөр эх нь хүүгээ унтуулаад үнээгээ саахаар гарч одоход ах нь дүүгийнхээ дэргэд сууж өлгийг нь хөдөлгөж ... сувилан унтуулж байтал дүүгийн нь нүүрэнд ялаа суугаад тайван нойрсуулдаггүй гэнэ.
Ах нь гараараа ялааг үргээх гэтэл нэг ялаа хацарт нь шигдээд нисдэггүй гэнэ шүү. Тэгэхлээр ах нь хилэгнэж, гараа далайгаад ялаан дээр буулгаж орхив. Гагцхүү ялаа нь аль хэдийн нисэн одсон бөгөөд дүүгийн нь хацар агшин зуур улайж дүү нь тэсэж ядтал чарлав. Ах нь сая эндүүрснээ мэдэж хичнээн аргадавч дүү нь улам уйлсаар. Эх нь хүүгийнхээ чарлах дуунаар сандран орж ирвэл нялх хүүгийн нь нэг хацар улайгаад хавдсаныг үзэж ихэд гайхан яасныг асуув.
-Миний дүүгийн хацар дээр нэг ялаа суугаад босохгүй болохоор нь цохиод авсан нь дүүгийн хацар тааралджээ гэж өчив.
-Ээ тийм үү? Нүүрэнд нь суусан ялааг үргээхээс биш цохиж болдоггүй юм. Хойшид сайтар мэдвэл зохино гэж ээж нь хэлжээ.
Цааш нь...
Төмөр байшинтай мангас эмгэн
Огноо 2012-03-29 at 17:10 UnknownБадарчин хэдэн хонийг нь туулцсаар гэрт нь ирсэн чинь нэг жижигхэн төмөр байшинтай юм гэнэ. Эмгэн төмөр байшингийнхаа хаалгыг онгойлгож хэдэн хонио оруулаад бадарчинг ор ор гэж гэнэ. Бадарчин орж ирсэн чинь баруун талдаа өндөр үргэлж ортой, зүүн талдаа хэдэн хонио хашдаг хашлагатай голд нь гал зуухтай юм гэнэ. Эмгэн хаалгаа дотроос нь цоожлоод гал түлж бадарчинд сайхан цай чанаж өгөөд нэг хонины гуя өгсөн учир бадарчин ч хагартлаа идэж цаджээ. Эмгэн өргөн орныхоо ар талд бадарчинд ор дэр засаж өгөөд, өөрөө бадарчингийн өмнүүр унтаж гэнэ.
Шөнө бадарчин нэг сэрсэн чинь учиргүй их гал түлчихсэн маш халуун, эмгэн зуухны аман дээр суучихсэн нэг их урт төмөр улайсгаад гарган ирж хэд цохиж давтаж байгаад буцааж гал уруу шургуулаад бадарчингийн урдуур хэвжээ. Бадарчин:
- Энэ мангас эмгэн байжээ. Одоо намайг энэ улайсгасан төмрөөрөө сүлбэж алаад шарж идэх гэж байгаа юм байж, гэж мэдээд унталгүй сэрүүн хэвтэж байсан чинь эмгэн хурхирч эхэлжээ. Бадарчин босч хувцаслаад гарах гэтэл хаалга нь цоожтой, эмгэн түлхүүрийг өөрөө биедээ авч явдаг учир харанхуйд яаж ч болохгүй болжээ. Ингэхээр мангас эмгэнийг алж байж түлхүүр олж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол мангас, эмгэнд идүүлэхээс өөр аргагүй болжээ.
Тэгээд бодож байснаа тэр галд шургуулчихаад байгаа улайсгасан төмрөөр мангас эмгэний хоёр нүдийг сүлбэвэл сохор эмгэн барьж идэж чадахгүй гэж бодоод ухасхийн улайсгасан төмрийг шүүрч аван унтаж байсан мангас эмгэний хоёр нүдийг сүлбэжээ. Мангас эмгэн цочин харайж босоод, аа чи тийм сүрхий шулам байсан юм бий гэж бадарчинг үнэртэн хөөж гарчээ. Эмгэн баруун талд гарахаар нь бадарчин зүүн талд гараад, зүүн талд гараад очиход нь баруун талд нь үсэрч гараад бүтэн шөнө хөөцөлджээ.
Үүр цайж гэрэл гэгээ орохоор мангас эмгэн их ядарч бадарчин ч сульдсан байж гэнэ. Тэгсэн чинь хэдэн хонь нь бэлчээрт гарах цаг болов гэсэн маягтай үүд рүү хошуурч байжээ. Эмгэн:
- За чамайг би хэдэн хонио гаргаж зайтай болгож байгаад барьж амьдаар нь цусыг чинь сорно доо гээд хаалгаа таглан зогсож байж хонио ганц ганцаар нь нуруу гэдэс, хавиргыг нь илбээд л гаргаад байж, тарган том иргэнүүд болохоор гэдсийг нь илбэхээр дээр дээр үсрээд гадагш гарч байжээ.
Бадарчин яг хаалгаа голлон зогсож байгаад, эмгэн нэг хонины нурууг илбэчихээд гэдсэн доогуур нь гараа хийх гэтэл хонины дээгүүр нохой харайгаад орхисон чинь хонины нуруун дээр хамт хаалганы гадаа гарч гэнэ. Бадарчин унаад бостол мангас эмгэн хормойн үзүүрийг хальт самардаад хараал тавиад хоцроход нь бадарчин хэдэн тарган хонийг нь тууж аваад яваад өгчээ. Мангас эмгэн сохор учир яаж ч чадалгүй харангадаж үхэж гэнэ ээ.
Цааш нь...
Үлгэр хаанаас үүссэн тухай
Огноо 2012-03-27 at 13:13 UnknownАрван таван настай залуу эр Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номун хаан сүнсийг нь үзээд ихэд гайхаж, “Амь нь гараагүй бие орхиод юунд ирэв?” гэж асуужээ. ... Тэр сүнс: “Биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг нь хүлээсэнгүй ирлээ” гэжээ. Тэрхүү сүнсний ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаанд таалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн:
“Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээ буцаж очиж орогтун. Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!” гээд тамын орноор дагуулан явжээ. Тэнд баялаг, тансаг, зол заяа, жаргал цэнгэл, баяр баясгалан, зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам, дуу хөгжим, үлэг домог бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ. Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг нь өгөөд газарт нь буцаажээ.
Сүнс нь амьгүй болсон биендээ эргэн ирвэл хэрээ нүдийг нь ухсан байв. Төрсөн бие ийм болсныг үзэхэд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүй зөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьд явсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэргэ төлгийг андахгүй болжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн Монгол орноор хэрэн явж, үлгэр ярьж, түүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэр ярьдаг болж гэнэ.
Цааш нь...
Алтан ваар
Огноо 2012-03-26 at 13:01 UnknownОдоо бүгд надаас айж байгаа, миний өөдөөс хэн ч сөрж чадахгүй байна. Хэрвээ хөгшрөөд чадалгүй болчих юм бол ард түмэн шууд л миний үгэнд орохоо болино. Тэгэхээр би тэднийг яаж захирах билээ?
Тэгээд хаан хөгшрөлтийн тухай хэзээ ч санахгүй байхын тул бүх өвгөчүүлийг алахыг тушаажээ. Хүний толгой дөнгөж бууралтаж эхлэх л юм бол, тэр хүний төгсгөл ирдэг байлаа. Сэлэм, сүхээр зэвсэглэсэн хааны цэргүүд түүнийг барьж аваад, талбай дээр аваачиж толгойг нь тас цавчдаг байв.
Улсын өнцөг булан бүрээс эмэгтэйчүүд болон хүүхдүүд хаан дээр ирцгээн, түүнд баялаг бэлэг өргөн барьж, гашуун нулимс урсган байж эцгүүдээ болон нөхрүүдээ өршөөхийг хаанаас наминчлан гуйх болжээ. Хаан өдөр болгон тэдний гомдлыг сонсохоос залхсан байлаа. Тэр зараачдаа дуудан, бүх хот тосгодоор, бүх зам талбайгаар явж, хаан агуу өгөөмөр зан гаргаж байгааг зарла гэж тушаалаа. Зараачид мориндоо мордон ийш тийшээ явцгаалаа. Бүх зам гудамжуудаар, талбайгаар явцгааж бүрээгээ үлээн чангаар зарла:
- Бүгд сонсоцгоо! Хаан та нарт ивээлээ хайрлаж байна. Нуурын ёроолоос алтан ваар гарган авсан хүн эцгийнхээ амийг аварна, харин ваарыг шагнал болгон авах болно. Хааны ивээл ийм байна. Ваарыг авч чадахгүй нь эцгээ аварч чадахгүй бас өөрөө толгойгоо алдах болно. Зараачдыг улсын талыг ч туулж амжаагүй байхад зоригт залуус нууран дээр цугларч эхэлжээ.
Нуур эгц ганга эрэгтэй аж. Түүний өндөр эргээс цэвэр тунгалаг усанд маш нарийхан амтай, сийлбэр хээтэй, тахир бариултай алтан ваар тодхон харагдаж байлаа. Ингээд ерэн есөн өдөр өнгөрлөө. Ерэн есөн зоригтон өөрсдийн аз жаргалаар аз туршжээ. Хэрцгий хаан ерэн есөн толгойг цавчсан байлаа. Яагаад гэвэл нуурын ёроолоос ваарыг хэн ч авч чадахгүй байлаа.
Тэр яг л тарнидуулсан юм шиг байв. Дээрээс нь харахад ваар хүн болгонд харагдаж байлаа. Харин усанд орсон хойноо хэн ч түүнийг олж чадахгүй байсан юм. Тэр үед хаант улсад Аскер гэдэг залуу амьдардаг байлаа. Аскер эцэгтээ маш их хайртай, тиймээс эцэг нь хөгширч, нүүрэн дээр нь үрчлээ гарч, үс нь бууралтан саарал өнгөтэй болж байгааг хараад, эцгээ бөглүү хол уулын хавцал руу дагуулан явж, тэнд байшин барин нуужээ.
Өдөр болгон, уулсын цаагуур нар орсны дараа залуу нууцаар хавцал руу явж, эцэгтээ хоол аваачиж өгдөг байв. Тэр эцгийнхээ хажууд суугаад бодлогширов.
- Хүү минь чи юунд санаа зовоо вэ? гэж өвгөн асуулаа. Магадгүй өдөр болгон ийшээ ирэхээс залхаж байна уу?
- Үгүй ээ эцэг минь гэж залуу хариуллаа. Таны эсэн мэнд байгааг харахын тулд би өдөрт гурван удаа энэ уулсыг давахад ч бэлэн байна. Миний сэтгэлд өөр нэг бодол байна. Өдөр ч, шөнө ч, миний толгойноос хааны ваар гарахгүй юм. Хичнээн бодсон ч, эргээс тунгалаг усан дахь ваар маш тод харагддаг, бүр гараа сунгах л бол бариад авчихмаар харагддаг. Харин хэн нэгнийг усанд үсрэн ороход ус шууд булингартан, ваар ёроолд нь шигдэн, хэзээ ч байгаагүй юм шиг алга болдгийг ойлгохгүй юм гэхэд өвгөн хүүгээ дуугүй сонсон бодлогоширов. Эцэст нь өвгөн,
- Хүү минь, надад хэлээч нуурын эрэг дээр, ваар харагдаж байгаа тэр газарт ямар нэгэн мод байна уу?
- Тийм ээ аав аа гэж залуу хэллээ. Эрэг дээр мөчирхөг том мод ургасан байдаг гэхэд өвгөн дахин асуув,
- Тэгвэл чи сайтар сана даа. Тэр модны сүүдэрт тэр ваар харагддаг уу?
- Тиймээ аав аа гэж залуу хэллээ. Модны том сүүдэр усанд тусдаг, тэгээд тэр сүүдэрт нь л ваар байрладаг.
- Тийм бол хүү минь намайг сонс гээд өвгөн хэллээ,
- Тэр модон дээр авирч гар, тэгвэл чи түүний мөчир дундаас хааны ваарыг олох болно. Харин усанд харагдаж байгаа тэр ваар бол зүгээр л түүний ойсон дүрс. Залуу хаан руу сумнаас ч хурдан давхилаа.
- Би толгойгоороо дэнчин тавьж байна гэж тэр хашгирлаа. Өгөөмөр хаантаан би таны ваарыг авчирна аа! Хаан хөхөрлөө:
- Тэгш тоонд хүрэхийн тулд чиний л толгой надад дутаад байна. Би ерэн есөн толгой тасдсан, чинийх зуу дахь нь болох болно.
- Магадгүй тийм байж ч болох юм, үгүй ч байж болох юм гэж залуу хариулав. Гэхдээ энэ удаад таныг тоогоо тэгш болгож чадахгүй гэж би айж байна.
- За яахав азаа турш даа гэж хаан хэлээд зарц нартаа сүхээ улам хурцлахыг тушаажээ. Харин залуу эрэг дээр очоод юу ч бодолгүй шууд эрэг дээр ургаж буй модонд авирч эхэллээ. Эрэг дээр цугларсан хүмүүс гайхан дуу алдацгаав.
- Аллах түүнийг өршөөг! Айснаасаа болоод түүний ухаан самуурсан юм шиг байна! гэж зарим нь хэлж байлаа. Магадгүй тэр модноос ус рүү үсрэх гэж байгаа юм болов уу гэж зарим нь хэлнэ.
Харин залуу тэр үед модны орой дээр авиран гарч, мөчир дундаас нарийхан хоолойтой, сийлбэр хээтэй, тахир бариултай алтан ваарыг оллоо. Гэхдээ ваарыг модон дээр ёроолыг нь дээш харуулан өлгөсөн байв, тийм болохоор тэр ваар хүн болгонд усанд байх ёстойгоороо амсар нь дээшээ харан байгаа юм шиг санагддаг байжээ. Залуу ваарыг модон дээрээс аваад хаанд барьж ирэв.
Хаан гараа алдлан хэлсэн нь,
- Би чамаас ийм ухаан гарна гэж бодсонгүй. Ингэхэд чи өөрөө ваарыг олсон уу гэхэд,
- Үгүй ээ гэж залуу хариулав. Би өөрөө бодож олоогүй. Гэхдээ надад таны энэрэлт харцаас нуусан хөгшин эцэг бий, тэр л хаан таны ваар нуусан аргыг бодож олсон юм. Би зөвхөн түүний зөвлөснөөр хийсэн гэхэл хаан бодлогоширов.
-Хэрвээ нэг өвгөн ерэн есөн залуугийн олж чадаагүйг олж чадаж байгаа бол өвөгчүүл залуусаас илүү ухаантай юм шиг байна гэж тэр хэллээ.
Тэгээд тэр үеэс хойш тэр улсад хэн ч өвгөчүүлд хуруугаа ч хүргэж чадахаа больжээ. Бүгд л тэдний буурал толгой болон ухааныг хүндлэн, хэрвээ хөгшин хүнтэй тааралдах юм бол түүнд зам тавьж өгөн гүнээ мэхийдэг болжээ.
Цааш нь...
Үнэг ба хуц
Огноо 2012-03-22 at 12:48 Unknown- Үнэг ээ, чи наанаа юу хийж байгаа юм бэ? гэхэд үнэг:
- Амарч байна аа, хонгор минь гэж хариуллаа. Дээр халуун байна, харин энд сэрүүхэн сайхан байна шүү! Тэгээд бас хүссэнээрээ хүйтэн ус ууж болно!
Харин хуцны ам нь цангаж байлаа.
- Ус нь цэнгэг юм уу? гэж хуц асуув.
- Гайхалтай! гэж үнэг хариуллаа. Цэвэрхэн хүйтэн! Хэрвээ хүсэж байгаа бол ийшээ үсэр. Энд чамд ч надад ч зай байна гэхэд хуц худаг руу үсэрлээ, тэгтэл үнэг түүнд хэлж гэнэ:
- Өө чи чинь үсэрч чаддаггүй юм байна. Намайг тэр чигээр нь ус болгочихлоо гээд үнэг хуцны нуруун дээр үсрэн гараад, нуруунаас нь эвэр дээр нь дамжин худагнаас үсрэн гарлаа. Харин хуц худагт бараг л өлсөж үхэх шахсан юм. Түүнийг арай гэж олоод эвэрнээс нь татан худагнаас гаргажээ.
Цааш нь...
Буга тэмээ хоёр
Огноо 2012-03-21 at 16:12 UnknownТэмээ засаагаа авах гэж ирэхэд нь мөн л үлдсэн жаахан засаагаа... өгсөн чинь,
- Би ийм том биетэй амьтан, наадах чинь даанч жижигхэн юм гээд голоод авсангүй гэнэ. Тэхлээр нь бурхан уурлаад ”Aвбал ав! Байвал бай!” гээд хойноос нь шидчихсэн чинь хоёр жижигхэн засаа ард нь очоод наалдчихаж гэнэ. Тэмээний засаа ардаа байдгийн учир энэ гэнэ.
Буга бурхан багшийг амьтанд юм хайрлаж байна гэж дуулаад эвэр гуйж очиж гэнэ. Бурхан бугад:
- Хамгийн сайхан эврийг тэмээнд өгсөн. Чи түүнээс авч чадвал аз гэж хэлээд явуулжээ. Буга тэмээтэй уулзаад,
- Эврээ ганцхан өдөр өгнө үү? Би амьтны хуриманд гоёод маргааш усан дээр уулзахдаа авч ирж өгье гээд гуйгаад байхаар нь тэмээ эврээ өгчээ.
Маргааш тэмээ усан дээр ирж эврээ авах гэж бугыг хичнээн хүлээвч тэр ирсэнгүй гэнэ. Үүнээс хойш тэмээ ус уух болгондоо буга эврийг минь өгөх болов уу гэж ийш тийшээ харж, алсын бараа харж зогсдог болсон гэнэ. Харин буга тэмээний эврийг мэхэлж авсан тул түүний эвэр нь жил болгон гуужин унадаг учиртай юм гэлцэнэ.
Цааш нь...
Хазаар өвс үндэсгүй болсны учир
Огноо 2012-03-20 at 13:54 UnknownХасар ч харваж, хараалч эм ч унаж гэнэ. Яагаад ч юм амь алдаж, харвасан учир тэр эм хазаар өвснөөс татаад өндийж босохыг оролдтол хазаар... өвсний үндэс нь тэрнийг даасангүй тасарчээ. Тэр эм амь тавихынхаа өмнө: “Хасарын удам мөхөг, Хазаар өвсний үндэс нь тасраг” гэсэн хараал амжиж хэлжээ. Тэрнээс болж хазаар өвс үндэсгүй болсон юм гэнэ. Хасарын удам угсаа ч бас тасарсан юм байх.
Цааш нь...
Ховдог өвгөн
Огноо 2012-03-19 at 09:49 UnknownЭмгэн ганцаараа баян тарган элбэг дэлбэг амьдарч гэнэ. Тэгээд нэг өдөр хөгшин маань яаж байдаг бол гэж бодоод нэг гүзээ айргийн тос, нэг тулам ааруул аваад өвгөнөө эргэхээр очжээ. Сэмхэн явсаар гэрийн нь гадаа очиж хатавчаар шагайн харвал өвгөн нь үүнийг өнөөдөр үүнийг маргааш иднэ гэсэн долоон хорголоо тоолж суужээ. Тэгэхээр нь өрхөөр нь ааруул тосоо шидэж оруулсан чинь өвгөн түүнийг авч үзээд, Ай хайрхан минь, Хаан аавын хишиг болов уу? Хатсан эмгэний хишиг болов уу? гэж хэлээд иджээ. Эмгэн сэмхэн буцаад явчихаж гэнэ.
Олон хоног өнгөрсний дараа намар болж хүйтэн сэрүүн орох үеэр эмгэн нь дахин нэг удаа хөгшнөө эргэж очжээ. Мөн л нэг гүзээ тос нэг тулам аарцтай очжээ. Гэтэл хөгшин нь хөдөлж чадахгүй болсон орон дээрээ хэвтжээ. Эмгэн мөн л өрхөөр нь тос ааруул хоёроо шидэж өгчээ. Гэтэл энэ удаад ааруул тос нь тулганы доод талд унаж гэнээ. Хөгшин ухасхийн өндийж ааруул тосны үнэр авангуут өрөвхөн залгихаар сорчихсон чинь замд нь байсан тулгаа давхар ховх сороод тулга нь хоолой дээр нь тээгэлдэж хахаж үхжээ.
Цааш нь...
Гурван алтан бэлзэг
Огноо at 09:05 UnknownНэг өдөр хаанд нэг бодол төржээ. Түүний албат ардын дотор алт эрдэнэ олж баяжсан нэгэн харц хүн бий бөлгөө. Тэр харц эд ...агуурсаа ядууст тарааж тэтгэдэг байжээ. Иймээс хаан тэр харцыг ялд унагаж эд агуурсы нь хураан авахаар шийдэж гэнэ. Дэлхийд лалын шашин, бурхны шашин, эрхүүдийн шашин буй бөлгөө. Энэ гурван шашны аль нь үнэн, аль нь худал буй хэмээн асууна. Хэрэв нэгийг нь үнэн, хоёрдохыг нь худал гэвэл чи тийм ариун шашныг худал гэв гээд ялд унагана. Одоо тэр миний гараас гарахгүй гэж бодоод хаантан нөгөө харцыг дуудаж:
- Орчлонд лал, эрхүүд, бурхны шашин буй бөлгөө. Энэ гурван шашны аль нь үнэн буй? Чи хэлж өгнө үү? гэсэнд харц язгуураас хэрсүү сэргэлэн, ухаан самбаатай болохоор хааны ямар урхи бэлдсэнийг тааварлаад,
- Ийм чухаг зүйлийг шүүхэд мунхаг миний ухаан яахин хүрэх билээ. Гэвч эртний нэгэн үлгэрийг жишээ татан хариулахыг бодъё, гээд өгүүлрүүн:
- "Эрт урьд цагт нэг их хаан байжээ. Тэр хааны удам судрыг сөхвөөс хаан залгамжлах хун тайждаа нэгэн алтан бэлзэг өгдөг байжээ. Алтан бэлзэг авсан хүү эцгийн орыг эзэлж өөрийн оронд суух хун тайждаа өгдөг тэр ёс улирсаар мянган үеийг өнгөрөөжээ. Гэтэл тэр хаан гурван хүүтэй тэдэндээ адилхан хайртай, тэгээд ийн боджээ. Алтан бэлзгийг ууган хүүдээ өгвөл хоёр бага нь гомдоно. Дунд хүүдээ өгвөл их, бага хоёр нь гомдоно. Отгон хүүдээ өгвөл хоёр ах нь гомдоно. Тэгээд нэг өдөр мэргэн ухаан олж, нэг дарханыг дуудан ирүүлээд нөгөө алтан бэлзгийг өгч чи үүнтэй адилхан хоёр алтан бэлзэг хий. Энэ нууцыг задалж хэрхэвч үл болно хэмээн хатуу тушаажээ. Дархан нөгөө бэлзэгтэй нь ав адилхан хоёр алтан бэлзэг хийгээд ирсэнд хаан ууган хүүгээ дуудаж нэгий нь өгөөд:
-Чи аавынхаа орыг эзлээрэй гэсэнд ууган хүү нь алтан бэлзгийг баярлан авч бусдаас нуун хадгалжээ. Хаан дараа өдөр нь дунд хүүгээ дуудан нэг алтан бэлзэг өгөөд:
-Чи аавынхаа их орыг эзлээрэй гэсэнд тэр алтан бэлзгийг баярлан авч олноос нуун хадгалжээ. Түүний дараа өдөр хаан, отгон хүүгээ дуудаж үлдсэн алтан бэлзийг өгөөд:
-Чи хаан аавынхаа их орыг эзлээрэй гэсэнд тэр мөн л алтан бэлзгийг баярлан авч түмнээс нуун хадгалжээ. Нэг сайн өдөр хаан насан өөд болжээ. Ууган хүү нуусан алтан бэлзгээ гаргаж:
-Би аавын их орыг эзлэнэ гэсэнд дунд хүү мөн л нуусан алтан бэлзгээ гаргаж.
-Би аавын их орыг эзлэн гэвэл отгон хүү нь бас л нэг бэлзэг гаргаж:
-Би бас эзлэнэ!- гэв. Албат ард цөмөөр тэр гурван бэлзгийг үзэж аль нь үнэн, аль нь хиймэл бэлзэг болохыг ялган салгаж ядааж эцэс сүүлд нь улс гүрнээ гурав хувааж, гурван хүүд адил хувь хүрээ гэсэн үг буюу хэмээн гурван хэсэг болгон гурван хүү алба барих болжээ". Таны асуусан лал, эрхүүл, бурхны шашин гурав дээрх гурван алтан бэлзэгний үлгэртэй адил буюу. Тиймээс би аль нь үнэн, аль хоёр нь худал болохыг хэрхэн ялган салгаж чадах аж дээ, гэсэнд хаан, харцын их ухаанд биширч ялд унагаж чадалгүй тавьж, харин их шан хүртээжээ. Ийнхүү харц, хартай хэрсүү хааныг давжээ.
Цааш нь...