Гүрэмч ламыг чадсан нь

Урьд даян дэлхий хэсэж доль цохисон, дотоод хормой нь долоон нөхөөс болсон нэгэн айхавтар бадарчин явж байжээ. Тэрээр нэг айлд орж энэ тэрийг ярилцан байтал саахалт айлд нь их гүрэмч ирснийг сонсоод тэднийд очих зам зуураа үхсэн хүний хувхай толгой олж уутныхаа цоорхойд түүнийгээ тааруулж хийж аваад тэр айлд очжээ.
Бадарчин үг өдөх зорилгоор гүрэмч ламын хажууд зэрэгцэн суужээ. Тэгээд бадарчин
“Чи наад дүрэмтэй чанга дуугаа татаач” гэжээ. Лам
“Юу яриад байгаа муу бадарчин бэ?” гэхэд бадарчин
“Маанинаас өөр номгүй, махнаас өөр хоолгүй муу ламыг бариад ав” гэж хэлээд хүүдийтэй юм руугаа заахад лам хүүдийний цоорхойгоор хүний хувхай толгой цухуйж байхыг хараад ухаан зүггүй гарч зугтаажээ. Ингэж бадарчин санасандаа хүрч ламыг чадсан гэдэг.


0 Сэтгэгдэл: