Гачуур, арц, зээргэнэ мөнх ногоон болсон тухай (Хувилбар)

Эрт урьд цагт энэ ертөнцөд хамгийн нандин нэг юм байсан санжээ. Тэр нь мөнхийн рашаан гэнэ. Энэ үед Сүн далай шавар шалчиг, Сүмбэр уул дов төдий, цагаан зээр ишиг янзага байсан аж. Харин цагаан зээр мянган настай байсан болохоор бусад амьтан түүн шиг мянга наслахсан гэж боддог байв.
Хурмаст тэнгэрийн дагина тэр үед бумбатай мөнхийн рашаан авчирж, далайн хөвөөнд угаал хийдэг байжээ. Тэгэхэд нь цахлай шувуу нисэж явахдаа тэнгэрийн дагиныг олж хараад анаж байгаад ... бумбатай рашаанаас нь нэг балгаж аваад зугттал “Цахлай шувуу рашаан хулгайллаа” гээд араас нь хөөв. Цахлай шувууг нэг уул давж нисэж явсанд ам цагаан хулгана дайралдаад,
- Өнөө хэдэн бэ? гэж асуусанд,
- Найман гэж хэлтэл аман дахь рашаан нь асгаран гацуур, арц, зээргэнэ гурав дээр дусаж гэнэ. Үүнээс хойш энэ гурван ургамал, мод мөнх ногоон болж, цахлай шувуу мянга наслах болжээ. Мөн цахлай шувуу,
- Би юунд найман гэж хэлэв. “Ниймэн” гэж хэлэхгүй яав гэж их харамсаж явдаг гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: