Муур, барс хоёр

Муур барс хоёулаа аглаг уулын гүн шугуйд айл аймаг болон суухдаа барс нь муурын маажиж, үсрэх, мяраахыг нь их л бахархан “Ямар сайхан эрдэм вэ?” хэмээн сайшааж,
- Эрдэм чадлаа эрх биш дүүдээ зааж өгөх болов уу? Хэмээн бэлэг сэлт барьж муурыг багшаар урьж залсанд муурын сэтгэл уярч айл аймгийнхаа нүүрийг бодож, багшлахыг зөвшөөрч гэнээ. Тэгээд муур байдаг эрдмээ барсад зааж өгч гэнэ. Нэгэн өдөр барс ...сурсан эрдмээ үзүүлэхээр багш барьсан муураас эхлэн байдаг төрөл садныг нь хүртэл бүгдыг урьж гэнэ. Маажих, алгадах, мяраах, үсрэх, булгих, гулгаж мөлхөх хүртэл бүх сурсан эрдмээ үзүүлсэн барс,
- Эрдэм заасан багшийн мах аливаа эрдэнээс үнэтэй юм. Өнөөдөр цөм морилон саатсан дээрээ үртэй зулзагатай нь барьж багшийн махыг амтлая хэмээн дайрчээ. Дайллагад оролцсон муурууд үүнийг сонсмогц огло үсэрч модон дээр авиран гарсанд муу санаат барсууд модон дор оцойн суугаад,
- Ээ! Багшийн эрдмийг бас дутуу сурсан байна шүү. Авирах эрдмийг нь сурсан бол хэмээн гасалцгаав гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: