Чоно, тогоруу хоёр

Чоно бол ховдог шунахай, хэдэр догшин амьтан тул хоол идэхдээ яс махыг ялгалгүй бүхэл бүхлээр залгидаг билээ. Бумбын төхмийн бургасанд нэг чонын аманд яс тээглээд цааш ч үгүй, нааш ч үгүй болчжээ. Хахсаар байгаад хүч тамираа бүр барж дуу гаргах ч тэнхэлгүй нүд нь гөлийн хэвтэж байж. Энэ үед нэгэн тогоруу дэгдэн нисч байгаа нь тохиол болж түүнд харагдав. Чоно дүүлэн нисэх... тогоруу тийш дохио тэмдэг өгч өөрийн зовлонд учирснаа үзүүлэн өрөвдөлтэй байдал гаргаж гуйжээ. Тогоруу буун ирж, чонын ховдоглон идэж байгаад хоолойдоо яс тээглүүлснийг үзээд урт хүзүүгээ хоолой руу нь оруулан хошуугаараа ясыг нь суга татан гаргаж хаяжээ. Чингээд тогоруу:
- За, Чоно гуай таны амийг аварч зовлонг чинь арилгасны ач хариуд юугаар шан хүртээх буй? гэхийг суниаж байсан чоно сонсоод гэнэт уурлаж царай барайлган:
- Чи надтай тоглоом хийж байна уу? Бас юуны чинь шагнал магналтай буй! Миний аман дотроос наад муу урт хүзүүгээ эсэн мэнд гаргаж авснаа аз завшаан гэж бод! хэмээн загнаж:
- Түргэн миний дэргэдээс зайл! Үгүй бол би чиний амийг авч өлөө даръя! гээд амаа ангайн ирэхэд тогоруу нисэн оджээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: