Чоно

Эрт урьд цагт бурхан багш хүн, амьтанд хоол унд хуваарилж байхдаа чоныг мартчихаж гэнэ. Тэгээд бурхан:
- Чамд заяасан хоол үгүй тул зуун хониноос нэгийг зууж яв гэжээ. Чоно гарахдаа,
- Зуугаас нэгийг үлдээж бай гэнэ үү? гэж хэлээд гарч оджээ. Үүнээс хойш чоно хонинд ороод идэхгүй ч гэсэн олон хонь сэглэж орхидог болсон гэнэ. Чоно хоол эрж их гүйдэг амьтан гэдэг.... Сойсон таван азарганы таван гүйдлийн газар нэг шөнө гүйж хоолоо олж иддэг амьтан гэдэг. Анчин хүн чоно агнаад арьсыг нь өвчиж аваад хананд найман үеий нь хэрчиж орхидог гэдэг. Тэгж шандас шөрмөсий нь таслахгүй бол буун суманд даагдахгүй аюултай амьтан болж босож ирдэг гэдэг юм.

Шошго: |

0 Сэтгэгдэл: