Азтай гутал

Баадай бадарч гэрээсээ гараад цааш явж байтал саахалт айлын эзэн хонь хариулж яваа нь харагдсанд Баадай хоёр гутлаа тайлж хавчиг үүрэгтээ хийгээд хаврын зулзаган ногоон дээгүүр хөл нүцгэн жирийлгэсээр хонин дундуур нь гарч явтал нөгөө хоньчин хүн Баадайг хараад,
- Баадай минь хаашаа одох нь вэ? гэж асуусанд Баадай,
- Баруун Зуу орохоор явж байнаа! гэж хэлэв. Баадайг хөл нүцгэн явж байгааг тэр хүн хараад их л гайхан, ...
- Та ийм хол газар явах мөртөө юунд хөл нүцгэн гэрээсээ гарав аа! гэж асуусанд Баадай ийн хэлжээ,
- Би тэр жил Баруун Зууд мөргөөд буцахдаа гутлаа мартчихсан юм л даа. Одоо тэр гутлаа авах гэж яваа болохоор бас нэг илүү гутлаар юу хийхэв. Аягүй бол буцахдаа үүрэх болно шүү дээ! гэж хэлсэнд хоньчин Баадайг өрөвдөх сэтгэл төрж,
- Та миний муу гутлыг өмсөөд яв! Буцааж авчрах хэрэггүй. Урагдсан газар нь хаяарай гэж хэлээд гутлаа тайлж өгсөнд Баадай,
- Таны гутал тун азтай юм байна. Надтай хамт Баруун Зуу ордог байна шүү гэсэнд тэр хоньчин маш их баярлан замдаа сайн явахыг ерөөгөөд хөл нүцгэн хоцров гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: