Бэлэн сэнгэ хууртсан нь

Бэлэн Сэнгэ явж байтал нэг эхнэр дайралдаад Бэлэн Сэнгэд ингэж хэлсэн байна:
“Энэ дээр нэг худагт би толгойн зүүлтээ унагачихлаа. Чи надад түүнийг гаргаад өгнө үү” гэж гуйжээ. Бэлэн Сэнгэ тэр эхнэрийг дагаад худаг дээр очжээ. Тэр эхнэр арга хийж худгийн дээр зүүлтээ бариад усанд гэрэлтүүлжээ. Тэгээд Бэлэн Сэнгэд хэлсэн нь: Чи үзэж байна уу? Зүүлт минь худгийн усан дотор харагдаж байна” гэжээ. Бэлэн Сэнгэ харвал үнэхээр усан дотор харагдаж байжээ. ...Бэлэн Сэнгэ хувцсаа тайчин худгийн аман дээр тавиад худагт оржээ. Орохдоо “Чиний нэр хэн гэдэг вэ?” гэж тэр эхнэрийн нэрийг асуужээ. Тэр эхнэр “Миний нэр Үүний гэдэг” гэжээ. Нэрий нь сонсоод худагт орж зүүлтийг эржээ. Энэ хооронд нь тэр эхнэр Бэлэн Сэнгийн хувцсыг аваад явчихжээ. Бэлэн Сэнгэ усан дотроос зүүлтийг олохыг болиод худгаас гараад ирвэл тэр эхнэр ч байдаггүй гэнэ. Хавь ойр эрээд эрээд олсонгүй, нүцгэн явж хүнээс “Үүнийг үзэв үү?” гэж асуухаар нь хүн бүр “Түүний чинь хэн үзээгүй юм бэ?” гэж Бэлэн Сэнгийг зодоод байжээ. Тэгээд Бэлэн Сэнгэ хүний дэргэд асуух аргагүй, тэр эхнэрийг олох аргагүй болж арга ядаад гэртээ харьжээ.

Шошго: |

2 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    бэлэн сэнгэ гэж хэн юм яагаад тэнэг юм шиг үүнийг гэж өөрийгөө нэрлэсэн хүнд итгэж байгаан.

  2. Unknown Says:

    хөөх манай бэлэн сэнгэ далан худалч маань иймхэн юманд хулхидуулах хүн биш дээ