Гэрлэсэн нь

Баадай харь хошууны нэг отогт хэдэн сар болсны дараа гэрлэх болж гэнэ. Түүний танилууд нь Баадайд гэр барьж өгөөд хурим зарлан нэг авгайтай гэрлүүлж гэнэ. Баадай гэрлэснийхээ маргааш нөгөө эхнэртээ хэлэхдээ “За одоо би нэгэнт гэрлэсэн хойно чи явж үзнэ үү дээ” гэж гэнэ. Тэгэхээр нь эхнэр нь:
“Баадай минь юу болж байгаа чинь энэ вэ?” гэж асуусанд Баадай:
“Би чинь нутагтаа авгайтай хүн байхгүй юу? Харин гэрлэж амжаагүй байсан юм” гэж гэнэ. Ингээд Баадай авгайгаа төрхөмд нь хүргэж өгөхөөр явах замдаа:
“За чи намайг дахиад гэрлэх үед миний авгай болдог юм шүү!” гэж хэлсэнд авгай “Тэгвэл чи намайг хүргэж өгөхийн хэрэг юу байна?....” гэсэнд:
"Би чинь эр хүн шүү дээ. Ингэхлээр бас авгай авсан удаатай байхад бас салсан удаатай байх нь дээр байхгүй юу!” гэж гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: