Гэлэнгийн гэнэдсэн нь

Эрт урьд цагт нэгэн хүн нэг гэлэнтэй танилцаад хэлэлцэн суусаар асуусан нь “Багш та санваар хүртээд мах идсэнгүй удав уу?” гэсэнд гэлэн санамсаргүй “Баахан удав. Гэвч архи уух цагт бага сага зуушлана” гэсэнд тэр хүн бас “Багш та мах идэх бөгөөд бас архи уух буюу” гэж асуусанд гэлэн уур нь хүрч хэлсэн нь: “Мах архи хоёргүй болбол миний эхнэрийн төрхөм ирэхэд яаж хүндлэх юм бэ?” гэх зэргээр марган хэрэлдсэн гэдэг.

Шошго: |

0 Сэтгэгдэл: