Бар унасан хулгайч

Эрт урьд эмгэн өвгөн байж гэнэ. Тэр хоёр шар цоохор үнээтэй юмсанжээ. Гэтэл нэг шөнө бар ирээд шар цоохор үнээгий нь бариад идчихэж гэнэ. Маргааш шөнө нь бороо орж байсан тул эмгэн нь айхдаа:
“Өчигдөр ганц үнээгий минь идсэн бар өнөө шөнө ба ирж чи бид хоёрыг идчихгүй байгаа даа” гэсэнд өвгөн хариуд нь:...
“Бар ч гайгүй байна аа, харин дусаал л хэцүү байна даа” гэхэд пүнзний үүдэнд зогсож байсан бар үүнийг сонсоод “Дусаал гэж бас надаас хүчтэй амьтан байх нь ээ” гэж бодтол эмгэн өвгөн хоёрын шар цоохор үнээг хулгайлахаар пүнзэн дээр зогсож байсан хулгайч тэрхүү барыг үнээ хэмээн андуурч мордтол өнөө бар “Дусаал гэгч намайг бариад авах нь энэ үү?” гээд түүнийг буухын завдалгүй ухасхийн давхисанд “Ийм худан үнээ бас байдгаа?” хэмээн дээр нь санд мэнд тогтож явсан хулгайч үүр хаяарахын үед ажиглан харвал үнээ биш, харин бар байсан тул айхдаа аргагүй ухаан алдан унажээ. Гэтэл нөгөө бар цааш улам хурдласаар явав гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: