Их залхуу

Урьд нэг цагт “Их залхуу” гэж нэрд гарсан хүн байж гэнэ. Гэтэл нэг өдөр түүн дээр нэг цэл залуухан хар хүү ирж эсгий гэрт нь ортол тэр залхуу гэгдсэн хүн гэртээ хоол хийхээр гурил нухаж суув гэнэ. Нөгөө залуухан хар хүү мэндлэж, баахан дуугуй суусанд гурил нухаж байгаа хүн “Нутаг хаана вэ? Хэрэг зориг хэнд вэ?” гэв. “Нутаг энүүхэн хавьд, хэрэг зориг танд” гэж нөгөө залуу хүү хэлжээ...
“За, юу вэ?” гэхэд хүүгийн хэлсэн нь: “Би танд шавь орж, залхууг заалгах санаатай бараалхаж ирлээ” гэсэнд “За болноо, энэ гурил элдэж дууссаны дараа зааж өгье” гэжээ. Ингээд тэр хүн гурилаа нухаж байтлаа гэнэт нөгөө хүү өөд харж “Хүү минь гараад гэр дээр байгаа гампанз аваад ир дээ” гэжээ. Нөгөө хүү “Еэ, яаж гарах билээ, яршиг даа. Харин энэ гурилаа миний далан дээр элдчихэж болохгүй юмуу?” гэж бөхийгөөд далаа өгөв өө. Хүү тэгж хэлэхээр нь нөгөө гурил нухаж байгаа хүн “Хүү минь, чи надаас илүү залхуу юмаа. Иймд чи бид хоёр багш шавь хоёр болох хэрэг алга. Одоо чи үүнээс хойш миний хуучин хочийг халж авах нь тэрээ” гэж хэлээд хүүг даруй хөөж гаргав гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: