Амбаныг хуцуулсан нь

Нэг алиа хүн “Манж хятадын амбаныг чадъя” гэж боджээ. Тэгээд амбанд очоод “Амбан ноёнтон та сайн нохой хуцаж байхыг үзсэн үү?” гэхэд “Хайяа үзэлгүй яахав, би их юм үзсэн хүн шүү. Танай юу ч мэдэхгүй тэнэг байна аа” гэж гэнэ. Нөгөө хүн бүр цааш нь яриа хөгжөөн “Чухам яаж хуцдаг юм бэ, хөв хөв гэдэг юм уу, чор чор гэдэг юм уу?” гэхэд “Хай, ёстой сайн нохой бол хав хав хуцна шүү” гэжээ. Нөгөө хүн “Амбан ноён ч нохой болбол аятайхан хуцах нь байна шүү” гэж нэрэлхүү амбаныг дөнгөсөн гэдэг.

Шошго: |

0 Сэтгэгдэл: