Дэвхрүүлсэн нь

Баадай нэг айлд хоносонд тэр айл таташ хийж өгч гэнээ. Баадай амтанд нь болоод нэлээд хэдэн аяга явуулчихсандаа баахан нэрэлхэх байдал үзүүлэн сүүлчийн удаа аягаа тосохдоо “За одоо жаахан шөл хийчих” гэсэнд айлын авгай зориуд дан шөл хийхээр шийдээд халбаганд орсон мах гурилыг хариулан тунгааж гэнэ.
Гэтэл Баадай түүнийг хараад “За за! Нэг хоёр дэвхэрвэл дэвхрэг” гэсэнд тэр авгай аргагүй гурил болоод махнаас нь хэд хэдийг дэвхрүүлж гэнэ дээ.

0 Сэтгэгдэл: