Их мацгийн өдөр

Баадай хийдийн ойролцоо хөдөөлсөн нэг ламынд очсонд тэр лам их нарийн лам байсан учир Баадайд “Өнөөдөр чинь бурхан багшийн таалал төгссөн өдөр учраас хилэнцтэй хоол иддэггүй юм. Ингэхлээр Баадай минь надтай адилхан мацаг барьж хоосон хонох л болно доо” гэж хэлсэнд Баадай “Бурханы мацгийн өдөр аль өчигдөр өнгөрсөн биш билүү?” гэсэнд лам “Би бурханд үлэмж сүсэгтэй учир мацгийн өдрийг хоёроос гурван хоног үргэлжлүүлдэг юм” гэж лам ярьсанд Баадай үүргээ оруулж ирээд дотроос нь өөхтэй мах гаргаад...
“Өнөөдөр чинь манай аавын төрсөн өдөр учраас харин би ч цадталаа идэх учиртай юм” гээд махаа хөшиглөн идэж эхлэхэд өнөөх лам тооно өөдөө хараад “За одоо ч нар шингэх боллоо, мацгаа тайлъя даа” гээд босоход нь Баадай “За би ч махаа идэж дууслаа, одоо мацгаа ч барья даа!” гээд л махаа боож үүргэндээ хийгээд унтаад өгч гэнэ.
Тэгэхэд нь өнөөх лам “Хэрэггүй ч юм болов уу даа!” гээд амаа барьсан юмсанжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: