Зуудаг ваар

Нэгэн нэрэлхүү бадарчин айлд очиж хоносонд тэр айл тос хайлж өгчээ. Бадарчин нэрэлхүү зангаасаа болж төдий л идэж чадсангүй. Ингээд тэр айл тосоо вааранд хийгээд хойш нь хурааж гэнэ. Гэтэл шөнө нөгөө бадарчны хорхой хүрч тосноос нь идмээр санагдсанд сэмхэн босоод өнөөх ваар руу нь гараа шургуулж тосноос нь атгаж аваад гараа авах гэтэл гар нь ваарны амаар буцаж гарсангүй. Бадарчийг ингэж байх үед нь гэрийн эзэн сэрээд
“Бадарч гуай! Та юу хийж байна?” гэсэнд
“Танай энэ вааран дээр чинь хөө! Бар зурсан байл уу? Арслан зурсан байл уу?” гэсэнд айлын хүн ...
“Хоёуланг нь зурсан бий! Та яах нь вэ?” гэсэнд бадарчин
“Тэгнээ тэр, миний зүүдэнд ороод байсан юм” гэж гэнэ. Ийм яриа болж байх хооронд бадарчин ваарнаас гараа арайхийж сугалж аваад “Байх байхдаа бүр зуудаг бар байна шүү, ёх” гээд бушуухан орондоо орж унтсан гэдэг.


0 Сэтгэгдэл: