Гуагалдаг бадарчин

Урьд нэг бадарчин хийд дээр очоод хуралд хурж суутал гадаа нэг хэрээ “Гуаг гуаг” гээд нисч өнгөрөх чимээ гарахад бадарчин тэр хэрээг дуурайж хурлын дотроо “Гуаг гуаг” гэв.
Гэсгүй үүнийг сонсоод “Саяын гуаг гуаг гэдэг хэн бэ? гэж босч ирэхэд бадарчин “Түрүүчийнх нь хэрээ, дараагийнх нь би, саяных нь та байна” гэсэнд гэсгүй юу ч хэлсэнгүй буцаж сууж гэнэ.

0 Сэтгэгдэл: