Бадарчны явдал

Тэмээчний хурал гэдэг байсан Далайн хуралд нэгэн бадарчин ирж морины хазаар, ташуураа дуганан дээр нь тавиад орж очиход нь “Яах гэж дуганан дэээр ингэж хазаар ташуур тавив?” гэж барих гэж Далайн хурлынхан ноцолджээ. Чингэхэд бадарчин
“Та нар
Шалбааг дагаж
Шар торомны гүрэм хийдэг мөртлөө
Хүрээ дууриаж
Хүн зодно гэнээ
Үхсэн торомоо төлөхийг бодож
Үгүй торомоо олохыг бодож
Суувал дээр байлгүй” гэж тэднийг давсан юм гэнэ ээ.

0 Сэтгэгдэл: