Заан аалз хоёр(Того)

Эрт галавын цагт дэлхийн халуун оронд нэгэн цоохор ирвэс амьдардаг байжээ. Энэ ирвэс зөгийн бал шиг амттай зүйлээр будаг хийж түүгээрээ хаа ч байхгүй гоё алчуур нэхэж өмсдөг байв.
Нэгэн өдөр аалз ирвэсийнд очиж алчуурыг нь гуйж баярын гоёлд өмсье гэхэд нь ирвэс зөвшөөрч алчуураа аалзанд өгчээ.
Баяр үзэж явсаар байгаад ядарсан аалз гэр рүүгээ явж байтал гэнэт бороо оров. Алчуураар толгойгоо дарж боогоод халхавч барьсан боловч бороо улам ширүүсч халхавч нь нэвт норж алчуур нь нэвтрээд аалзны ам хамраар нь ус цутгав.
Гэтэл аманд орсон ус амттайхан байхаар нь аалз гайхаж тамшаалж үзвэл салахын эцэсгүй сайхан ус байжээ. Аалз арга ухаан зарж хамт явсан нөхчөдөөсөө хоцорч үлдээд алчуурын захнаас амталж үзвэл түрүүчийн уснаас тун илүү амтлаг байхаар нь аалз тэссэнгүй алчуурыг бүгдийг нь идчихэв. Бороо орсоор л байлаа. Аалз цаашаа явж байтал заантай уулзаж түүнээс бороонд нөмрөх юм байхгүй нэвт норчихлоо, чихнээсээ зээлдүүлээч гэжээ. Заан зөвшөөрч өрөөсөн чихнээсээ хэрэглэх хэмжэээгээр нь аалзанд өгөв. Аалз гэртээ хүрч ирсэн чинь эхнэр нь махтайсан бол хоол идэхсэн “гэж гаслахаар нь аалз заанаас зээлдэж авсан чихээ өгөөд шөл хийгээд идчихжээ” хэдэн өдрийн хойно заан илч мордуулж чихээ нэхэмжилсэн боловч бүтэлгүй буцаж ирэхээр нь заан өөрөө аалзынд очив. Аалз их л нялуун халуун угтаж дотно зочилох маяг үзүүлэн тамхи авчируулахаар дэлгүүр рүү хүүхдээ явуулав.
Хичнээн хүлээвч хүүхэд нь ирэхгүй болохоор эхнэрээ явуулав. Бас таг чиг боллоо. Тэгэхлээр нь аалз заанд хэлсэн нь:
Эрхэм зочин минь, эхнэр хүүхэд маань сураггүй болчихлоо, гай зовлон учирав уу? гарч хараад ирэе. Далимд нь дэлгүүрээс тамхи ч авчиръя гэж хэлээд аалз явжээ. Заан хичнээн хүлээвч аалзныханы хэн нь ч ирсэнгүй.
Гэтэл зальт аалз эхнэр хүүхэдтэйгээ гадаа зоорины авдар дотор нуугдчихсан байтал заан тэднийг хүлээж ядаад зээлдүүлсэн чихнийхээ оронд гадаа байсан том авдрыг аваад гэр рүүгээ явсан гэнэ.
Замд явж байтал зааны ээж нас барчихлаа гэсэн чимээ сонсогдохоор нь дахин дахин лавлаж чагнавал бүр ч тод хэлэв. Зааны уур хүрч “энэ муу аалзынд очиж явж ээжийгээ үхүүлж орхилоо” гээд авч явсан авдараа шидэж орхисонд хад чулуу мөргөж хага үсэрчээ. Аалзныхан авдар дотороос гарч хад модоор зугатаж тараад олдсонгүй.
Зальт аалзыг олуулахаар ойн олон амьтаныг явуулсан боловч олж барих байтугай өөрсдөө сураг чимээгүй болдог байв. Аалз айхавтар хүчтэй хор наалдуулсан хутгаараа ирсэн ямар ч амьтныг эгшин зуур хордуулж алдаг байжээ. Ирвэс, шилүүс, цөөвөр чоно явуулавч ирэхгүй боллоо.
Чухам тэр үеээс хойш амьтан бүхэн аалзнаас зэвүүрхэж хорт аалзнаас холуур явах болсон гэнэ.

0 Сэтгэгдэл: